Онцлох

Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ховд аймагт сураггүй алга болсон 10 настай охиныг 11 дахь өдрөө эрэн хайж байна.

Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өглөөний 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гарсан ч эргэж ирээгүй байна. Ар гэрийнхэн нь охиныг сураггүй болсныг наймдугаар сарын 2-ны 20:40 цагт Онцгой байдлын байгууллагад мэдэгдсэн.

Охин Буянт сумын төвөөс зүүн зүгт 20 орчим киллометрийн зайд орших Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрээс гэрээсээ гарчээ.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар охиныг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид болон ар гэрийнхэн хамтран зохион байгуулж байна. Эрлийн ажиллагаанд нийт 77 хүн, найман автомашин, гурван мотоцикл, нэг дрон, нэг эрэлч нохой оролцож байгаа аж.

Иргэд та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %