Австрийн шүүх пүрэв гарагт /2026.05.28/ мэдэгдэл хийхдээ 21 настай Беран А гэх эрэгтэй Тэйлор Свифтийн тоглолт дээр Исламын террорист халдлага хийх гэсэн хэргээр 15 жил хорих ял сонсжээ. Тэрбээр 2024 онд Вена хотод болсон тоглолт дээр халдлага үйлдэхээр бэлтгэж байсныг нь хууль сахиулах албаныхан таслан зогсоосон юм. Түүнийг тоглолт болохын өмнөх өдөр буюу 2024 оны наймдугаар сарын 7-нд цагдаа нар баривчилжээ.
Террорист халдлагад бэлтгэж байсан учир Свифт гурван өдрийн тоглолтоо цуцалсан юм. Шүүх хурлын үеэр Беран А террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Австрийн хуулийн дагуу ийм хэрэгт 20 хүртэлх жил хорих ял оноодог юм. Беран А яллах дүгнэлтийг танилцуулах сонсголын танхим руу орохдоо нүүрээ хавтсаар нуужээ. Тангарагтны шүүх бүрэлдэхүүн яллах дүнгэлтийг танилцуулахаас өмнө тэрбээр “Би уучлаарай л гэж хэлмээр байна” гэж хэлсэн байна.


