Одоогоос 23 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарлажээ. Харин Монголд 2012 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна.
Мөн энэ онд эмэгтэй энхийг сахиулагчид ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буй. Манай улсын энхийг сахиулагчдын 1300 гаруй нь эмэгтэй цэргийн алба хаагч байгаа юм.
Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш 24 жилийн хугацаанд давхардсан тоогоор 23000 гаруй энхийг сахиулагч 10 гаруй улсад үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ.


