НийгэмОнцлох

Алдарт эхийн одонгийн баярт ирсэн сумын эмч осолд орсон охинд туслаад арга хэмжээнээсээ хоцорчээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Баярмаа дүүгийнхээ Алдарт эхийн одон авах баярыг нь хуваалцахаар явж байх замд Тэмээтэй хөшөөний хажууд мотоциклтой охин машинд мөргүүлсэн байсантай таарч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

М.Баярмаа эмч “Бага охин дүүгийнхээ Алдарт эхийн одон авахыг харах гэж догдлон яарч явсан ч мотоциклитой охин машинд мөргүүлэн унасныг хараад өнгөрөөд явах сэтгэл байсангүй ээ. Анхны тусламж үзүүлээд дүүгийнхээ баярт мөчөөс хоцорчихлоо. Уучлаарай дүү минь. Өргөсөн тангарагдаа үнэнч байж гэмээн эмч хүний мөн чанар юм даа” хэмээн өөрийн сошиал хуудастаа бичжээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амьдралын хамгийн дурсамжит арга хэмжээнээсээ хоцрон бусдын амь нас эрүүл мэндийг аварсан сумын эмч бүсгүйд иргэд талархлаа илэрхийлсээр байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %