НийгэмОнцлох

Н.Учрал: Нийслэлд ашиглалтад орох 21 мянган айлын орон сууцын ипотекийн нөхцөлийг удахгүй танилцуулна.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ. Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Татвар гэдэг нь өөрөө баялгийн хуваарилах, өндөр орлоготой иргэдээс өндөр татвар авах, бага орлоготой иргэд, хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг систем. Тэгэхээр ХХОАТ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөс тэглэчихвэл 3 сая төгрөгийн цалинтай хүн 2,2 сая дээрээсээ төлнө гэсэн үг. Энэ бол том дэмжлэг. ХХОАТ-ын нэг хувийг тэглэнэ гэдэг бол аймаг, орон нутгийн 80 орчим хуьвийн төсөв бүрдэх, бие дааж үйл ажиллагаа явуулах боломгүй болно. Дагаад улсаас авах төсвийн татаас нэмэгдэнэ. Засгийн газар түүхэн шийдвэр өргөн барьсан. НӨАТ-ын босгыг 400 сая болгоно гэдэг нь 400 сая хүртэлх орлоготой бол НӨАТ-аа төлчихөөд буцаагаад 100 хувь буцаан олгоно гэсэн үг. Тэгэхээр систем эвдэгдэхгүй. Хүн болгон буцааж авахын тулд НӨАТ-аа төлж эхэлэн. Жижиг ААН-ийг дэмжсэн шийдэл” гэв.

Мөн “Нийгмийн даатгалын тухай хуулийг Засгийн газар дээр танилцуулна. Тэтгэврийн шинэчлэл бол манай Засгийн газрын тэргүүлэх жил байх болно. Шударга тэтгэврйин тогтолцоо руу шилжинэ. Хувийн нэмэлт тэтгэвэр, ахмад настны баталгаат тэтгэвэртэй болгоно. Дээрээс нь тэтгэвэр бодох аргачлалыг өөрчилнө. 2018 оноос хойш 2.4 сая бодож эхэлсэн. Гэтэл үүнээс дөрвөн жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийнхийг 1.4 саяас бодчихоод байна. Ийм аргачлалаар бодоод байвал тэтгэврийг хэчнээнч хувь нэмсэн шударга бус. Тиймээс тэтгэврийн тогтолцоо НДШ-ээ илүү олон жил төлсөн бол илүү өндөр тэтгэвэр авах ёстой. Ерөнхий сайд болсноосоо хойш энэ тэтгэврийн реформ дээр л ажиллаж байна. Намрын төсөв дээр дагалдуулж оруулж ирнэ.

Түүнчлэн ипотекийн зээлийн хүүг бууруулах тухайд “Өчигдөр хотын шинэ даргыг анх удаа хуралд суухад нь нийслэлд баригдаж байгаа болон, Засгийн газрын мэдэлд байгаа Солонго 1,2 гэх мэт нийт 21 мянган айлын орон сууцны ипотекийн зээлийг хөтөлбөрийг бүлэглэх талаар үүрэг өгсөн. Тухайлбал, 50 хувь түрээс, 50 хувь ипотекийн зээлд хамрагдах, урьдчилгаа 20 хувь, ипотект 8 хувь, урьдчилгаа 15 хувь, ипотект 8 хувь гэх мэт ямар хэлбэрээр зорилтот хүргэх вэ гэдгийг удахгүй боловсруулж танилцуулна.

Ирэх долоо хоногт Сэлбэ дэд төв дээр ажиллая гэж бодож байна. Орон сууцжуулалтын банк байгуулах хуулийг өчигдөр хэлэлцсэн. Монгол банк дээр байгаа ипотекийн зээлийн хөтөлбөрийг Орон сууцжуулалт ипотекийн банк дээр аваад бүтээгдэхүүн болгож гарга, гаднын эх үүсвэр татах зорилгоор хийж байгаа юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %