НийгэмОнцлох

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна.

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд тавдугаар сарын 19-ны өдрөөс нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж махны үнийг буулгахаар ажилллаж байгаа.

Уг нь Засгийн газраас гаргасан тооцооллоор махны үнэ буух ёстой байсан. Гэтэл махны үнэ тавдугаар сарын 25-ны байдлаар 2.3 хувиар өссөн үзүүлэлтэй харагдаж байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ Улаанбаатар хотод өмнөх долоо хоногоос 0.3 хувиар, өмнөх сараас 4.8 хувиар өссөн байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Луувангийн үнэ 4.3 хувиар,
  • Үхрийн ястай махны үнэ 2.3 хувиар,
  • Үхрийн цул махны үнэ 1.2 хувиар тус тус өссөн байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %