Дэлхийд

Трампын 80 насны төрсөн өдөрт зориулсан “UFC” тулааны октагоныг Цагаан ордны өмнө барьж байна.

АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ой, Ерөнхийлөгч Доналд Трампын 80 насны төрсөн өдөрт зориулж Цагаан ордонд “UFC” тулаан зохион байгуулгах гэж байгаа. Тус тулаан явагдах октагоныг Цагаан ордны өмнө барьж эхэлжээ. Трампын хэлснээр тулаанд зориулж 5 мянган хүний суудалтай хүрээлэн барих аж.

Тусгаар тогтнол зарласны 250 жилийн ойн баяраар Цагаан ордонд тулаан зохион байгуулах талаар анх өнгөрсөн жил яригдсан. Трамп өнгөрсөн жилийн зун Айдахо мужид явж байхдаа “Цагаан ордны талбай дээр тулаан зохион байгуулна гээд төсөөлөөд үз дээ. Тэнд маш их талбай бий” гэж хэлж байжээ. Эхэндээ 20-25 мянган үзэгч хүлээн авах бүрэн хэмжээний “UFC” тулаан зохион байгуулна гэж Трамп ярьж байсан ч  5 мянган үзэгчтэй байхаар суудлын тоог бууруулсан байна.

Мөн Трамп эхэндээ найм эсвэл есөн аваргын бүсийн төлөө тулаан зохион байгуулна гэж ярьж байсан ч үүнийгээ бууруулжээ. Одоо гол хоёр тулаан л болно гэдгийг зохион байгуулагчид мэдээлсэн байна. Тодруулбал хөнгөн жингийн аваргын төлөө Илиа Топуриа, Жастин Гаетже, хүнд жингийн аваргын төлөө Алекс Перейра, Сирил Гэйн нар тулалдана

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %