Онцлох

Савтай усны улмаас Италийн дээд шүүхэд хандсан жуулчин эмэгтэй ялагджээ.

Италийн Доломит нуруун дахь Корвара цанын баазын таван одтой зочид буудлаар үйлчлүүлсэн жуулчин эмэгтэй савтай усны улмаас заргалдаж, дээд шүүхэд хүртэл хадсан заргадаа ялагджээ. Тодруулбал тэр эмэгтэй 2019 оны Зул сар болон шинэ жилийн баяраар тус цанын баазад амарсан аж. Тэрбээр оройн хоолтой хагас багц худалдаж авсан байсан юм. Тэрхүү багцад уух зүйлс багтдаггүй байна.

Эмэгтэй хоолныхоо хамтаар аягатай ус өгөхийг удаа дараа хүсэж, төлбөрийг нь төлнө гэж ажилтанд нь хэлжээ. Гэвч орой бүр буудлын ажилтан 0.75 литрийн хэмжээтэй 7 еврогийн савласан ус авчирч өгсөн байна. Ийм учир тэр эмэгтэй аягатай ус уух боломжийг нь хязгаарлаж, савласан ус худалдан авахаас өөр аргагүйд хүргэсэн хэмээн шүүхэд ханджээ. Ус бол байгалийн баялаг, хүний нийтлэг эрх учир шаардлагатай хэмжээгээр үнэгүй хангах нь зүй ёсны хэрэг хэмээн маргаж зарга үүсгэсэн юм. Аягатай ус үнэгүй авах нь саван, шинээр сольсон даавуутай ор гэх мэт зочид буудлын үйлчилгээний салшгүй нэг хэсэг гэж тэр эмэгтэйн өмгөөлөгч нар маргажээ. Тэрбээр санхүү болон сэтгэл зүйн хохирлын улмаас 2,700 евро Корвара цанын баазаас нэхэмжилсэн юм.

Түүний заргыг анхан болон хоёр дахь шатны шүүх хэрэгсэхгүй болгосон тул тэрбээр Италийн дээд шүүхэд хандсан байна. Дээд шүүх шийдвэр гаргахдаа ресторан эсвэл зочид буудал үйлчлүүлэгчдэд аягатай ус өгөхийг шаардсан хууль байхгүй хэмээн хэрэгсэхгүй болгожээ. Италид ресторануудаас үнэгүй аягатай ус авах хүсэлт тавих нь боловсон бус үйлдэл гэж үздэг байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %