ОнцлохЭрүүл мэнд

Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.

Тээврийн прокурорын газраас энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 302 хэргийг шүүхэд шилжүүлснээс 103 хэрэг нь явган хүний гарц дээр гарсан зам тээврийн осол байсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас

  • дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн,
  • 59 хүний эрүүл мэндэд хүндэвтэр,
  • 28 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 12 хүний амь нас хохирсон байна.

Үүнээс хүүхэд хохирсон 16 тохиолдол байгаагаас нэг хүүхдийн амь нас хохирч, зургаан хүүхэд хүнд, найман хүүхэд хүндэвтэр, нэг хүүхэд хөнгөн гэмтсэн нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх хамгийн эрсдэлтэй болохыг харуулж байна. 

Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас өндөр настай хоёр хүний амь нас хохирч, таван хүний эрүүл мэндэд хохирол учирчээ. Мөн гадаад улсын нэг иргэн гэмтсэн байна. 

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %