Улс төр

Чуулган: ХХОАТ болон НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дөрвөн өөр хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар ХХОАТ болон НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар, УИХ-ын гишүүдээс тус тус өргөн барьсан дөрвөн өөр хуулийн төслийг хэлэлцэх юм.

Тодруулбал,

  1. Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  2. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  3. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  4. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Мөн Засгийн газраас мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %