НийгэмОнцлох

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих баг аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т өчигдөр 21:34:47 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Өнгөрөгч 4-р сард Ховд аймгийн Зэрэг суманд 5 хоногийн зайтай 5.5 болон 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа 5-р сарын 4-нд Увс аймгийн Цагаанхайрхан сумаас 50 км-ийн зайд 4.8 магнитудын газар хөдөлсөн юм. Энэ удаад Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болсон газар хөдлөлтийг Одон орон геофизикийн хүрээлэн бүртгэлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %