2026 оны дөрөвдүгээр сард нэг өрөө орон сууцны нэг сарын түрээсийн дундаж
үнэ 1.27 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.81 сая төгрөг, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 2.78 сая төгрөг байна.
Орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 1.95-4.47 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 1.0-1.35 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.


