НийгэмЭдийн засаг

Нэг иргэн зөвшөөрөөгүйн улмаас зогссон 26-р байрыг нураах ажил найман сарын дараа эхэллээ.

Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах 26-р байр дахин төлөвлөлтөд орсон. Улмаар тус байрны 56 өрх дахин төлөвлөлтийг зөвшөөрч харилцан тохирсон юм. Харин тус байрны иргэн Г.Хүрэлсүх тухайн төслийн ажлыг авсан компани санхүүгийн чадамжгүй гэх шалтгаанаар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхэд хандсан.

Улмаар барилга нураах ажил найман сарын турш зогссоны эцэст талууд харилцан тохирч 26-р байрыг нураах ажил өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн найман сарын хугацаанд нэг иргэн дахин төлөвлөлтийг эсэргүүцсэнээс шалтгаалж бусад оршин суугчдын түр амьдрах байрны түрээсийн төлбөрт зэрэгт тодорхой хэмжээний алдагдал хүлээжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %