ОнцлохЭрүүл мэнд

Төрөлтийн тоо 17-18 мянгаар буурсан ч өсвөр насны жирэмслэлт огт буураагүй байна.

Өнөөдөр Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо. Энэ үеэр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар салбарын хүмүүс ярьж байлаа. Монгол Улсад сүүлийн таван жилд төрөлтийн тоо буурч ойролцоогоор 17-18 мянгаар багассан нь мэргэжилтнүүдийг анхаарлыг татаж буй юм.

Харин өсвөр насныхны жирэмслэлтийн тоо буурахгүй хэвээр, ахимаг насны жирэмслэлт нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнтэй холбоотой хавсарсан эмгэгтэй, жирэмсний үед хүндрэх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, тэдэнд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ өсөж байна. Эхийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзвэл нийгэм, биологийн болон хувь хүнтэй холбоотой олон хүчин зүйлс байгаа аж.

Үүнд эрүүл мэндийн боловсрол, эмнэлгийн байгууллагад хандах хугацаа, хүндрэлээ танихгүйгээс хэт оройтож хандах зэрэг асуудлууд орж байна гэдгийг ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн дэд захирал Г.Баттулга онцгойлон хэлж байлаа.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %