BIGBANG хамтлагийн гишүүн асан, жүжигчин T.O.P буюу Чуэ Сын Хён “Another Dimension” нэртэй ганцаарчилсан цомог гаргана гэж түүний агентлаг өнөөдөр /2026.04.02/ мэдээлжээ. Өнөөдрийн 18:00 цагт цацагдах цомог нь 11 уран бүтээлээс бүрдэх аж. “Topspot Pictures” мэдээлснээр “Another Dimension” нь T.O.P 2006 онд дебют хийснээс хойших анхны бүрэн хэмжээний ганцаарчилсан цомог болно.
T.O.P Италийн хөгжмийн продюсер, дууны инженер IRKO-той хамтран цомог дээр ажилжээ. Мөн Squid Game цувралын бүтээлч захирал Чэ Кюн Сүн цомог дээр ажилласан байна. T.O.P Squid Game цувралын хоёрдугаар улиралд Таносын дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр “GQ” сэтгүүлд саяхан өгсөн ярилцлагадаа сүүлийн арван жил хөгжим дуу бүтээхэд анхаарлаа хандуулах болсон гэсэн юм. Тэр амьдралынхаа энэ цаг мөчийг маш бүтээлч өрнөж байгаа гэж бодож буйгаа ярилцлага дээр хэлжээ.


