Нийгэм

Үйл явдал: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина.

Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна.

09:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.

10:00 цагт: Чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд болно.

10:00 цагт: “Нэг алдаа, насан туршийн хор уршиг” хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа Чингис хаан олон улсын нисэх буудлын II давхрын бүртгэл, явагчийн зааланд болно.

11:00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй хамтран  “Ханбогд кашмер”  төвийн “Лобби”  танхимд хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: “Улаанбаатар-2026” боксын Ази тивийн АШТ “Аса Арена”-д болно.

15:00 цагт: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина.

15:30 цагт: ‘Өв соёлын бахархал’ өдөрлөгийг “Сур сүлжмэл” сургалтын залуус Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

17:30 цагт: Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл “Бий контемпорари” арт галерейд гарна.

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ  сарын 7-ныг хүртэл гарна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %