Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчимд ирсний дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоосон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.
Мөрдөн шалгалтын явцад хоёр настай хүүг хойд эцэг нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоожээ. Уг хэргийг шүүх хуралданы товыг ирэх лхагва гарагт товложээ. Мөн талийгаач хүүгийн ээжийг “асран хамгаалах үүргээ биелүүлээгүй” хэмээн яллагдагчаар татжээ. Ташрамд, 26 настай хойд эцэг нь хүүхдээ “Машин бохирдууллаа” хэмээн уурлан амь насыг нь бүрэлгээд цогцсыг нуусан байжээ.


