ДэлхийдСонирхолтой мэдээ

Б.Энх-Оргилын хөгжөөн дэмжигч Ирландын хөлбөмбөгчин монгол бичгээр шивээс хийлгэжээ,

“Physical Asia” шоуны оролцогч МУГТ, холимог тулаанч Б.Энх-Оргилын хөгжөөн дэмжигч гэх Ирландын хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизоны “Cork City” клубийн тамирчин Мэтью Мюррэй Иглэсиас монгол бичгээр шивээс хийлгэжээ. Ингэхдээ тэрбээр Б.Энх-Оргилын хэлсэн үг болох “эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн биедээ монгол бичгээр шивүүлсэн байна.

Хөлбөмбөгчин Мэтью Мюррэй Иглэсиас шивээсний агуулгын талаар Лондон хотод амьдарч буй орчуулагч Ц.Дөлгөөнөөс зөвлөгөө авч, Б.Энх-Оргилд хандсан аж. Улмаар Б.Энх-Оргил “Монгол бичгээр учир монгол үг, хэлц үг зүгээр” гэсэн санал өгч, “эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх үгийг сонгосныг Ц.Дөлгөөн цахим хуудснаа бичсэн байна.

Харин М.Иглэсиас өөрийн шивээсний талаар “Хүн бүр миний шивээсийг асуудаг. Би бахархалтай нь аргагүй тайлбарлаж, бүр шүтэж биширч явдаг хүнээсээ санаа авч дуурайж шивээс хийлгэсэн. Тэр мундаг аварга өөрөө надад зөвлөсөн гэж хүмүүст хэлдэг” хэмээсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %