Нийгэм

Онцгой байдлын алба хаагчид 6 иргэний амийг аварчээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.16-2026.03.22/ нийслэлийн 7 дүүрэг, 13 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  6 иргэний амь насыг авран хамгаалж, 853  иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.

 

Нийт дуудлагын 80 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь шар усны үер, 7 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %