Нийслэлд хаврын шар усны үерийн эрсдлийг бууруулах зорилгоор айл өрх, зам талбайг усанд автахаас хамгаалах ажил үргэлжилж байна. Мөн шар усны эрсдлийг бууруулах хүрээнд нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.
Ус халих магадлалтай байршлуудад хамгаалалтын арга хэмжээ авч, орон сууцны орчим болон явган, авто зам руу ус орохоос сэргийлнэ хэмээн албаныхан мэдээлсэн юм.
Иймээс халиа тошин үүссэн хэсгүүдэд дөрвөн ээлжээр нийт 100 орчим хүн ажиллаж, усны урсгалыг хянах, хамгаалалтын ажлыг хийж байна. Энэ нь усны түвшин нэмэгдэх, мөс задрахтай холбоотой эрсдлийг бууруулахыг зорьж буй.


