Ж.Батзанданг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж байгаа талаар мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Үүнд тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй” хэмээн хариулт өгчээ.
Ингэхдээ “АН тэнэг биш. Гэхдээ ялах хүн дээрээ төвлөрөх ёстой. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг дарга явах ёстой. Ялах болно. Бид бүгдээрээ дэмжинэ” хэмээсэн байна.


