Улс төр

Жүжигчин Ли Сүн Жэ таалал төгсжээ

Өмнөд Солонгосын дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, олноо танигдсан ахмад жүжигчин, хууль тогтоогч асан Ли Сүн Жэ  өнөөдөр өглөө (2025.11.25) нас барсан гэж түүний гэр бүлийнхэн мэдэгдэв. Тэрээр 91 насандаа таалал төгслөө.

Хойд Хамгён мужийн Хёрён хотод төрсөн Ли 1960 онд “KBS”-ийн хамгийн анхны авьяаслаг жүжигчдийг татах төсөлд орж, дэбют хийж байсан юм. Тэрээр өнгөрсөн жил хүртэл дэлгэцийн уран бүтээлд идэвхтэй оролцож байснаараа Солонгосын хамгийн ахмад ажиллаж буй жүжигчин гэж тодорхойлогдож байв. Тэрээр 1970, 1980-аад онд Солонгосын Өргөн нэвтрүүлгийн жүжигчдийн холбооны ерөнхийлөгчөөр гурван удаа ажилласан.

Мөн 1992 онд тухайн үеийн эрх баригч Ардчилсан Либерал намаас нэр дэвшиж, Үндэсний Ассамблейд сонгогдож байжээ.

Гэсэн хэдий ч жүжигчний карьераа үргэлжлүүлж байсан ч өнгөрсөн оны сүүлээр эрүүл мэндийн шалтгааны улмаас уран бүтээлд оролцохоо больсон байв. Ли мөн оны аравдугаар сард тайзан дээр гарахаар төлөвлөсөн тоглолтоо цуцалж, дөрөвдүгээр сард болох Солонгосын “PD” шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй юм.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %