ОХУ хөрш Украинд халдан довтолсонтой холбоотойгоор Польшид олон нийтийн дунд түгшүүр нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан Польшид хямралын үед хэрхэн хариу арга хэмжээ авахыг иргэдэд сургах цэргийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
Хөтөлбөр Бямба гаригт (2025.11.22) эхэлсэн бөгөөд гадаадын цэргийн хүчний довтолгооны дараа гарах онцгой байдалд олон нийтийг бэлтгэх төлөвлөгөөнд оролцохыг засгийн газар нь улс орон даяар уриалжээ.
Польшид Оросын талаарх түгшүүр өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Оросын нисгэгчгүй онгоцнууд есдүгээр сард Польшийн агаарын орон зайг зөрчсөн. Дараа нь арваннэгдүгээр сард Украинтай холбогдсон Польшийн төмөр зам эвдэрсэн юм. Үүнийг Оросын хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж буйгаа Польшийн ерөнхий сайд мэдэгдсэн байдаг.
Варшавын захын цэргийн баазад Бямба гаригт 60 орчим хүн сургалтад хамрагдахаар цугларсан байв. Цэргийн албан хаагчдын удирдлага дор сайн дурынхан гал унтраах, эмнэлгийн техник болон бусад онцгой байдлын хариу арга хэмжээ авах дасгал сургуулилт хийсэн.
Оролцсон 46 настай эрэгтэй хэлэхдээ, Польшийн иргэд Орос улс аюул заналхийлж байгааг санаж байх хэрэгтэй бөгөөд бүх хүн бэлтгэлтэй байж, сайн сургагдсан байх шаардлагатай гэсэн байна. Польшийн батлан хамгаалах албан тушаалтан мөн улс орон нь зохих ёсоор саатуулах арга хэмжээ авч, хариу арга хэмжээ авахад бэлэн байх шаардлагатайг онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK


