Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс:
- 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
- 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
- 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 939 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас:
- 11 хэргийг шүүхэд шилжүүлэх,
- 13 хэргийг хаах,
- 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,
- 3 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Ийнхүү одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд 909 хэргийг шалгаж байгаа талаар мэдээллээ.


