Шуурхай

Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс:

  • 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
  • 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
  • 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 939 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас:

  • 11 хэргийг шүүхэд шилжүүлэх,
  • 13 хэргийг хаах,
  • 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,
  • 3 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Ийнхүү одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд 909 хэргийг шалгаж байгаа талаар мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %