BLAST.tv Austin Major 2025 тэмцээний 3-р шатны тоглолтууд өчигдөр эхэлсэн билээ.
Эхний 2 үеийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдсан бөгөөд
The MongolZ багийн хувьд эхний тоглолтдоо
FURIA багт 13-11 тооны харьцаатайгаар хожигдсон бол удаах тоглолтод
Liquid багийг 13-7 тооны харьцаатай хожиж нийт үзүүлэлт 1-1 болоод байна.
Тэд өнөөдөр адилхан 1-1 үзүүлэлт бүхий
Lynn Vision багтай тоглохоор учраа таарсан бөгөөд тоглолт мөн л Best of 1 байх юм.
Тоглолт өнөө шөнө 00:15-с эхлэхээр хуваарь тавигдсан байгаа хэдий ч өмнөх тоглолт нь эрт дуусвал тоглолтын цаг наашлах боломжтойг анхаараарай.
—
Та манай Telegram сувагт нэгдэж шуурхай мэдээллүүдийг аваарай – https://t.me/meta_mn .


