Шинэ хоршоо хөдөлгөөнийг өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөснөөр 10269 хоршоо шинээр байгуулагдаж 100705 малчин 860.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар арилжааны банкуудад дараах эргэн төлөлтийг хийгээд байгаа аж.
Тус хөдөлгөөний хүрээнд Булган аймагт 2188 малчин хоршоонд нэгдэж 80,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн хоршоологчид 3,2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийжээ. Түүнчлэн,
- Ховд аймагт нийт 2262 малчин хоршоонд хамрагдаж, 73,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Тус аймгийн хоршоологчид 4,6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээд байгаа аж.
- Увс аймагт 1457 малчин хоршоонд нэгдэж, 47,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан бол өнөөдрийн байдлаар 3,4 тэрбум төгрөгийг эргэн төлсөн байна.
- Архангай аймагт 2272 малчин шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдэж 65,4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тус аймгийн хоршоологчид 4,2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийжээ.
- Завхан аймагт 1324 малчин хоршоонд нэгдэж, 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Үүнээс 1.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээд байгаа ажээ.
- Говь-Алтай аймагт 1905 малчин хоршоонд нэгдэж, 62,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Үүнээс 3.1 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.
- Өвөрхангай аймагт 1407 малчин хоршоонд нэгдэж, 48,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан бол өнөөдрийн байдлаар 4 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлжээ.
Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд Баянхонгор аймагт 1905 малчин хоршоонд нэгдэж, 55,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан бол өнөөдрийн байдлаар 4,1 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.
Харин хойд бүсэд /Орхон, Булган, Хөвсгөл/ нийт 3908 малчин хоршоонд нэгдэж 144,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 4,8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөөд байгаа аж. Харин говийн бүсэд /Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь/нийт 2832 малчин хоршоонд нэгдэж 881 хоршоо байгуулж 101,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ. Үүнээс 5,7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээд байгаа ажээ.
Төвийн бүсэд /Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Улаанбаатар/ 2842 малчин хоршоонд нэгдэж 875 хоршоо байгуулж 100,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Өнөөдрийн байдлаар 6,8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөөд байгаа ажээ. Арилжааны банк, хоршоодын хувьд,
- “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд Хас банк хоршоонд нэгдсэн 51 малчинд 1.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 193 сая төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна.
- Төрийн банк “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдсэн 14226 малчинд 496.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 36.1 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна.
- Хаан банк Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдсэн 10675 малчинд 346.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 16.9 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна.


