1. Пирамидууд огт “боолуудаар” баригдаагүй
Сүүлийн археологийн олдвороор барилгачид цалинтай ажилчид байсан нь тогтоогдсон.
2. Гизагийн Их Пирамид анх цагаан өнгөтэй байжээ
Гялалзсан цагаан шохойн чулуугаар бүрсэн тул нарны гэрэлд алсаас цайрч харагддаг байсан.
3. 3,800 жилийн турш дэлхийн хамгийн өндөр барилга байсан
148 метр өндөр Их Пирамид XIX зууны эхэн хүртэл “дэлхийн хамгийн өндөр барилга” цолыг эзэмшиж байв.
4. Пирамидын дөрвөн тал бараг төгс зүг чигтэй
Хойд, өмнөд, зүүн, баруун зүгт 0.06 градусын зөрүүтэй чиглэсэн – орчин үеийн технологигүй цаг үед энэ бол гайхамшиг.
5. Дотор нь хадан цөм дээр баригдсан
Суурийг маш бат бөх болгох үүднээс газар доорх чулуулаг дээр шууд босгосон.
6. Пирамидын чулуунууд дунджаар 2.5 тонн жинтэй
Хамгийн том блокууд 70–80 тонн хүрдэг.
7. Чулуу бүрийг лазер шиг нарийн зүссэн
Зөрүү нь хүний үсний ширхэг хэмжээтэй.
8. Гизагийн пирамидын орчимд 20 мянга гаруй хүн амьдардаг “хот” байсан
Ажилчдын тосгон, эмнэлэг, талх нарийн боовны газар, талхны зуух хүртэл байсан.
9. Алт, үнэт чулуугаар бүрсэн оройтой байсан гэж үздэг
“Benben” нэртэй оргил чулуу гялтганасан бүрмэлтэй байсан гэх таамаг бий.
10. Хаадын өрөөн дотор ганц ч иероглиф байдаггүй
Египетийн хаадууд ихэвчлэн булшинд бичээс хийдэг байсан ч Их Пирамид дотроо бичээсгүй.
11. Пирамидын урт нь π (Пи) болон Φ (Алтан хэмжээстэй) таарах онцгой харьцаатай
Судлаачид энэ нь санаатай эсвэл санамсаргүй эсэхийг өдийг хүртэл маргалдсаар.
12. Тааз нь аварга гранит хавтангаар хаагдсан
Хэрхэн өргөж байрлуулсныг орчин үеийн инженерүүд ч бүрэн тайлбарлаж чадахгүй.
13. Дотор нь нууц хонгил, хаалттай камер олон бий
Сүүлийн жилүүдэд робот ашиглан шинэ өрөө илрүүлээд байна.
14. Пирамидыг гариг эрхсийн зохицолтой уялдуулан бүтээсэн
Орионы бүсний гурван одтой нэг шулуунд байрлана.
15. 2.3 сая орчим чулуугаар баригдсан
Хэрвээ өдөрт 800 блок өрсөн бол барихад 20 орчим жил шаардлагатай байсан.


