ОнцлохЭдийн засаг

ҮСХ: Төрийн байгууллагын хэрэглээ 1.5 их наяд болж 2025 оны I улиралаас 67.6 тэрбумаар өсжээ.

ҮСХ-ны 2026 оны нэгдүгээр улиралд гаргасан тайлангаас харвал өрхийн эцсийн хэрэглээ 6.4 их наяд болж өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 365.9 тэрбум төгрөгөөр өсөж, ДНБ-д 5.4 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлсэн гэжээ. Төрийн байгууллагын хэрэглээ 1.5 их наяд төгрөг болж өмнө оны эхний улиралтай харьцуулахад 67.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хөрөнгийн нийт хуримтлал 2.0 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.0 их наяд төгрөгөөр буурсан бол үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 2.3 их наяд төгрөг болж өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 463 тэрбум төгрөгөөр буурчээ.

Бараа үйлчилгээний цэвэр экспорт 2026 оны эхний улиралд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай бол бараа үйл чилгээний экспорт 6.0 их наяд төгрөг болж өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр, бараа үйл чилгээний импорт 8.4 их наяд төгрөг болж 713.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Гадаад эдийн засгаас хүлээн авсан цэвэр орлого 2026 оны эхний улиралд 3.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан бол хоёдогч орлого буюу цэвэр шилжүүлэг 484.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %