Улс төр

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ҮАБЗ, Засгийн газар дэмжсэн тул УИХ-д өнөөдөр өргөн барина

Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт(ҮХНӨ)-ийн төслийг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ) хэлэлцэн дэмжсэн байна.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцэн дэмжсэнээр УИХ-д өнөөдөр өргөн барихаар болжээ.

ҮХНӨ-өөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэх асуудлыг хөндөж буй. Тодруулбал, 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэдгийг өөрчлөн “УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно” хэмээн төсөлд тусгажээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %