МУГТ Э.Цэндбаатар өнгөрсөн бямба гарагт Барбадосын тамирчин Коби а Брийдиг ялж, мэргэжлийн боксын World Boxing Council холбооны мөнгөн бүсний эзэн болсон билээ.
Тэрбээр бүс хамгаалах тулаанаа ойрын дөрвөн сарын дотор Монголдоо хийх хүсэлтэй
байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр сошиал хуудастаа “Би World Boxing Council (WBC)-ийн мөнгөн бүс авсан. Одоо 120 хоногийн дотор хамгаалах ёстой. Тэр тулааныг Монголдоо хийх талаар ярилцаж байна. Хэрвээ зөвшөөрвөл Монголд хамгаална” хэмээн бичжээ. Хэрэв түүний хүсэлтийг холбоо нь зөвшөөрөл манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх юм.


