Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож Украины эсрэг явуулж буй дайнаа хурдан дуусгахыг уриалжээ. Түүнчлэн эрчим хүч, үр тарианы нийлүүлэлт, терроризмтай тэмцэх зэрэг хоёр улсын хамтын ажиллагаатай холбоотой олон асуудлыг хөндөн ярилцсан байна.
Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог хэрэгцээтэй орнуудад нийлүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах шаардлагатайг Путин хэлжээ. Хамтарсан хүчин чармайлтаар Оросын 13 сая тонн үр тариаг хэрэгцээт орнуудад нийлүүлээд байгааг Эрдоган онцлоод үр тарианы хонгилоор Оросын хөдөө аж ажуйн бусад бүтээгдэхүүнийг ч экспортлох боломжтойг дурджээ.
Орос Украины дайныг аль болох хурдан дуусгахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Путинтэй утсаар ярих үеэрээ хэлсэн байна. Түүнчлэн 2019 онд байгуулсан Сочигийн хэлэлцээрийн дагуу Турк-Сирийн хилийг Курдын ажилчны намын отрядуудаас дор хаяж 30 км-ийн гүнд цэвэрлэх зайлшгүй шаардлагатайг Эрдоган хэллээ. Турк Оросыг Сочигийн хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөхгүй байгаад буруутгадаг.


