Нийгэм

“Энэ онд дэлхийн жишигт нийцсэн дөрвөн онгоц оруулж ирнэ”

Дотоодын агаарын тээврийн компаниуд өнгөрсөн онд 13 онгоц оруулж иржээ. Харин 2023 онд том оврын 4, орон нутагт нислэг үйлдэх 2 онгоц оруулж ирэхээр төлөвлөсөн талаар ЗТХ-ийн сайд мэдээллээ.

Түүнчлэн агаарын тээврийн тасалбарын үнийг иргэд шүүмжилдэг. Энэ талаар салбарын сайд С.Бямбацогт “МИАТ компанийн тасалбар үнэтэй биш. Бээжин-Улаанбаатар чиглэлд тийзийн үнэ 3 сая төгрөгт хүрсэн гэж мэдээлж байсан бол өнөөдөр 1-1.2 сая төгрөг байна. Мөн Истанбул руу 4 сая төгрөгийн тасалбартай байсан бол одоо МИАТ 2.2 сая төгрөгөөр нисэж байгаа. Энэ мэтчилэн нислэгийн тийзийн үнэ буурч байна.

Орон нутгийн нислэг асуудалтай байгаа. Өмнө нь 9 чиглэлд нисдэг байсан бол одоо гуравхан чиглэл бий. Жуулчдыг алслагдсан аймгуудад аялах боломжийг олгох үүднээс орон нутаг руу онгоц нисгэх шаардлага бий” гэв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %