ДэлхийдНийгэм

Швед дэх Монгол шагайн харваачдаас “Аймгийн гоц мэргэн” цолтон гурав төрлөө.

Шведийн Хаант Улсын нийслэл Стокхольм хотноо ажиллаж амьдардаг монголчууд дундаасаа төрөн гарсан “Аймгийн гоц мэргэн”-ий мялаалга тэмцээн зохион байгуулжээ. Энэхүү эрхэм цолны эзэд бол Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Дугарсүрэнгийн Болд, Завхан аймгийн Отгон сумын харьяат Дагвадоржийн Отгонбаатар болон Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Надмидын Лувсанчимэд нар аж.

Мялаалга тэмцээнд нийт есөн багийн 60 гаруй харваач оролцож, онч мэргэнээ сорьжээ. Тус тэмцээний тэргүүн байрт Д.Амаржаргал ахлагчтай “Дөл” баг, дэд байрт И.Идэр ахлагчтай “Сүлд” баг орсон бол гутгаар байрт Г.Сэлэнгэбаатар ахлагчтай “Алтангадас” баг шалгарлаа. Харин багийн хувийн цуваа харваанд “Сүлд”, “Дөл”, “Уухай” багууд шагналт байрт оржээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %