Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Хамгийн гол шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ юм.
Судалгааны дүнгээс үзвэл 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85 хувь, 12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байгаа аж.
Бага насны хүүхдийн биеийн өсөлтөд шүд цоорох өвчин нөлөөлдөг болохыг Япон, АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоосон байдаг.
Бага насны хүүхэд өсөлт дэмжих уураг, өөх тосыг махнаас авдаг. Шүд нь өвддөг бол мах зажилж, иддэггүй. Эцэг эхчүүд манай хүүхэд мах иддэггүй гэдэг. Энэ нь шүдний өвчлөл байна л гэсэн үг. Бас нэг зүйл гэвэл хүүхдийн шүд цоорхой байх тусам оюуны чадамж мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Цоорхой шүд олон байгаа хүүхдүүд сурлага муутай байдаг гэсэн судалгаа гарсан. Зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг гэж үздэг. Тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд нөлөөлдөг гэсэн үг байх нь.


