НийгэмОнцлох

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя 2023” өдөрлөгийг зохион байгууллаа. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус өдөрлөг тавдугаар сарын 25-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болсон юм.

Өдөрлөгт

  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Архивын ерөнхий газар
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр
  • Монголын нотариатчидын танхим
  • Их засаг олон улсын их сургууль
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд оролцож, 1800 гаруй иргэнд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %