Дэлхийд

Хугацаанаас өмнө буцсан НАСА-гийн сансрын нисгэгч мэдэгдэл хийжээ

ОУСС-д эмнэлгийн тоног төхөөрөмж байдаг ч дэлхийн яаралтай тусламжийн тасагт байдаг бүх хэрэгсэл байхгүй.

 

НАСА-гийн туршлагатай сансрын нисгэгч Майк Финке өнгөрсөн сард Олон улсын сансрын станцаас (ISS) хугацаанаас өмнө буцахад хүргэсэн “эмнэлгийн асуудал”-тай хүн нь өөрөө байсан гэдгээ баталжээ.

Финке болон түүний багийнхан НАСА-гийн Зена Кардман, Японы Кимия Юй, Оросын Олег Платонов нар нэгдүгээр сарын дундуур эх дэлхийдээ буцсан. Энэ нь эрүүл мэндийн шалтгаанаар ISS-ийн багийн гишүүдийг хугацаанаас өмнө татсан анхны тохиолдол болсон юм.

Финке өөрийн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “багийнхныхаа шуурхай тусламж, НАСА-гийн эмч нарын зөвлөгөөгөөр биеийн байдал нь хурдан тогтворжсон” гэжээ. Түүнийг илүү нарийвчилсан эмнэлгийн дүрс оношилгоо хийх зорилгоор дэлхийд буцаасан байна.

ОУСС-д эмнэлгийн тоног төхөөрөмж байдаг ч дэлхийн яаралтай тусламжийн тасагт байдаг бүх хэрэгсэл байхгүй.

НАСА хувийн эмнэлгийн мэдээллийг нууцлах бодлого баримталдаг бөгөөд сансрын нислэгийн үеийн эрүүл мэндийн нөлөөллийг ихэвчлэн шинжлэх ухааны судалгаагаар дамжуулан нийтэлдэг.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %