Дэлхийд

Хойд Солонгосын сурагчид орос хэл заавал сурна

Хойд Солонгос улс дунд сургуулийн сурагчдыг дөрөвдүгээр ангиас эхлэн заавал орос хэл сурах шийдвэр гаргажээ. Энэ талаар Оросын өндөр албан тушаалтан мэдээлсэн бөгөөд хоёр улс Баруунаас тусгаарлагдахын хэрээр улам ойртож буйг илтгэж байна. Оросын байгаль орчны сайд Александр Козлов хэлэхдээ, орос хэл Хойд Солонгост хамгийн түгээмэл гадаад хэлний нэг бөгөөд одоогоор 600 орчим сурагч орос хэл үзэж байгаа гэжээ. Мөн өнгөрсөн хичээлийн жилд 96 хойд солонгос иргэн Оросын их дээд сургуульд элссэн байна.

Хойд Солонгос энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй бөгөөд заавал үзэх хичээл хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна.

Пёньян дахь Оросын Элчин сайдын яам саяхан Хойд Солонгос дахь оюутнуудад орос хэлний боловсролыг олгох ажлыг идэвхтэй дэмжиж буйгаа мэдэгдсэн. Пушкины институтийн хоёр багш одоо Пёньянд хоёр сарын хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлж, 250 орчим оюутанд орос хэл, соёл зааж байна.

Харин Оросын талд 3,000 гаруй сурагч солонгос хэлийг хоёр дахь эсвэл гурав дахь хэлээр сурч байгаа аж. Мөн 300 орчим их сургуулийн оюутан солонгос хэл судалж байна.

Орос болон Хойд Солонгосын харилцаа Украины дайнаас хойш улам ойртжээ. Өнгөрсөн жил Владимир Путин болон Ким Жон Ун хоёр харилцан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Хойд Солонгос улс Курсхын бүсэд Украины эсрэг тулалдаж буй Оросын армид туслахаар хэдэн мянган цэргээ илгээсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %