Цаг агаар

Ховдын Зэрэг суманд өчигдөр +20.5 градуст хүрч дулаарчээ

Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр +20.5 градуст хүрч дулаарсан хэмээн ЦУОШ-гаас мэдээллээ.

Мөн тус газраас өнөөдөр /2023.03.09/ 13.30 цагт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэв. Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар өнөөдөр нойтон цас орж, цасан шуурга шуурч байна. Иймд эдгээр аймгийн нутгаар замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдаж болзошгүй байгаа тул хөдөө орон нутгийн замаар зорчиж буй тээвэрчид автомашины аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой зорчихыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %