Спорт

Хасын хүлэгүүд, Сэлэнгэ Бодонс багуудын аваргын цуврал өнөөдөр эхэлнэ.

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн шигшээ цуврал өнөөдөр “М Банк” аренад 19:10 цагаас эхэлнэ. Энэ улирлын аваргын төлөө Хасын Хүлэгүүд, Сэлэнгэ Бодонс багууд өрсөлдөнө. Хасын хүлэгүүдийн хувьд сүүлийн хоёр улирал дараалан аварга аваад байгаа бол Сэлэнгэ Бодонс баг анх удаа финалд шалгараад буй.

Хэрэвзээ Хасын хүлэгүүд баг аварга авбал гурван жил дараалан аваргалж, 10 дахь цомоо өргөх юм. Харин Сэлэнгэ Бодонс баг дээд лигийн анхны аваргын цомоо өргөж аваргуудын эгнээнд багтах эсэх цуврал эхэлж байна.Түүнчлэн аваргын төлөө шалгарсан хоёр баг “BCL ASIA” буюу Азийн аваргуудын лигт тоглох эрхээ авч байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %