БусадДэлхийд

Хаменеин үхэл “Пандорагийн хайрцаг”-ийг нээсэн гэж мэдэгдэв.

Гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Ираныг түр хугацаанд удирдана.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд захидал илгээж, АНУ-Израилийн цэргийн ажиллагааны үеэр Дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан явдлын ноцтой үр дагаврыг анхааруулжээ.

“Дээрх үйлдэл нь эрх зүйн тогтсон хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй, аюултай “Пандора хайрцаг”-ийг болгоомжгүйгээр нээж, тусгаар тогтнолын үндэс суурь болон олон улсын системийн тогтвортой байдлыг алдагдуулж байна” хэмээн Арагчи захидалдаа дурдсан байна.

Ираны дипломат албаны тэргүүний хэлснээр Хаменеи руу санаатайгаар халдсан нь улс хоорондын харилцааг зохицуулдаг үндсэн хэм хэмжээг ноцтой бөгөөд урьд өмнө байгаагүйгээр зөрчсөн үйлдэл юм.

Аль Жазира телевизэд өгсөн ярилцлагадаа Аббас Арагчи нь Иран улс нэг, хоёр хоногийн дотор шинэ дээд удирдагчаа сонгож магадгүй тухай мэдэгджээ. Одоогоор Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, шүүх засаглалын тэргүүн Голямхосейн Мохсени Эйе, Үндсэн хуулийн цэцийн үүрэг гүйцэтгэдэг Хамгаалагчдын зөвлөлийн гишүүнээс бүрдсэн гурван хүнтэй түр зөвлөл Ираныг удирдаж байна.

Дээд удирдагч Аятолла Али Хаменеи бямба гарагт АНУ болон Израилийн агаарын цохилтод өртөж амиа алдсан бөгөөд Иран улс 40 хоногийн гашуудал зарлаад байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %