Нийгэм

Хаан банкны ахлах ажилтан касснаас 100 мянган ам доллар хулгайлаад зугтжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 15 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд манай ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад тус банкинд ажилтай 27 настай, эрэгтэй “З” гэгч нь энэ оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 06-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %