Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
– Яамны зүгээс 193-р тогтоолд өөрчлөлт оруулсан ба нүүрсийг боловсруулах, угаах нөхцөлийг сайжруулах, хоёрдугаарт экспортоос АМНАТ авдаг тогтолцоотой болгоно.
Газрын тосны үйлдвэрийг УУХҮЯ-нд харьяатай байсныг Эрдэнэс Монгол ХК-д шилжүүлсэн ба аж ахуйн ажлуудыг хариуцах үүрэгтэй болсон.
Аж үйлдвэрийн хороог байгуулж, уул уурхайн метал элементүүдийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүдтэй болно. Гол ач холбогдол нь зэс, ган боловсруулах, хайлуулах үйлдвэртэй болох ажлыг хийнэ. Энэхүү хороог байгуулах ажлыг УУХҮЯ хариуцан ажиллана.


