УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн цагаас хойш түүнийг улс төрийн зорилготойгоор хэрэгт холбогдуулж, зарим нэр бүхий хэвлэл мэдээлэл болон цахим сувгуудаар яллаж эхэлсэн байдаг. Түүний хувьд холбогдуулсан хэрэгт нь ямар ч хамааралгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, холбогдох баримтуудыг ч олон нийтэд нээлттэй ил болгосоор байгаа юм. Гэвч ХЗДХ-ийн сайд шинээр томилогдсоноос хойш 7 ч хоноогүй УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсанаа зарлаж, АТГ-аас түүнд зориулан хэвлэлийн мэдэгдэл хүртэл гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад түгээсэн гэдэг. Харин УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн зүгээс түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг улстөрийн зорилготой гэж үзэж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүйгээр оролцоно гэдэг байр суурьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл улстөрийн зорилгоор хэрэг тулгаж, яллагдагч болгосон асуудалд гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, оролцох бөгөөд гэм буруугүй гэдгээ нотолж, нэрээ цагаатах бололтой


