АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.05.12/ хэлэхдээ америкчуудын санхүүгийн хүндрэл Ираны дайны тал дээр шийдвэр гаргахад нөлөөлөхгүй гэжээ. Техран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх нь түүний гол зорилго гэж Трамп хэлсэн байна.
Нэгэн сэтгүүлч түүнээс америкчуудын санхүүгийн нөхцөл байдал хэлэлцээ хийхэд нь хэр зэрэг түлхэц болж байгааг асуужээ. Үүнд тэр “Бага зэрэг ч түлхэц болдоггүй. Харин ганц чухал зүйл нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх” гэжээ. Тэр нэмж хэлэхдээ “Би америкчуудын санхүүгийн нөхцөл байдлыг боддоггүй. Хэний ч талаар боддоггүй. Ганц боддог зүйл минь Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх. Миний ганц цорын ганц зорилго бол энэ” хэмээсэн юм.
Америкчуудын санхүүгийн нөхцөл байдал Ираны дайны улмаас эрс дордсон. Дөрөвдүгээр сард АНУ-ын хэрэглэгчийн инфляц сүүлийн гурван жилд үзэгдээгүй хэмжээгээр нэмэгджээ. Трамп 2024 оны сонгууль ялалт байгуулж эргэн ирэлт хийхдээ амьжиргааны зардлын асуудлыг ярьж гарч ирсэн. Гэвч одоо тэр америкчуудын санхүүгийн хүндрэлийн талаар огт боддоггүй хэмээв.


