“Алтанжолоо” группийн “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон. Тус барилдаанд Хөвсгөл аймгийн харьяат Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, 10 сая төгрөгийн бай гардсан бол Сэлэнгэ аймгийн харьяат Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэсэн.
Ц.Содномдоржийн хувьд 2021 оноос хойш Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан барилдаанд түрүүлээгүй байсан бөгөөд таван жилийн дараа цолныхоо хүндэтгэлийн барилдаанд түрүүлж буй юм. Улмаар арслан бөхийн өргөөний 19 дэх түрүүгээ хүртэж байна. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа “ямар вэ” хэмээн бичиж дэмжигчидтэйгээ баяраа хуваалцсан юм.


