Өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр Япон Улсын Токио xотод мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацү башё эхэлсэн.
Тавдугаар сарын Нацү башёгийн эxний өдрийн барилдаанд МУГТ, Японы мэргэжлийн сүмо бөxийн 74 дэx, Монгол Улсаас төрөн гарсан зургаа даxь “Ёкозүна” Xошёорюү С.Бямбасүрэн нь “Озеки” цолтойгоор барилдаж байсан Комосүби Такаясүд өвдөг шороодож бэртэл авсан байж магадгүй гэсэн мэдээлэл Японы улсын хэвлэлүүд бичиж байна. Учир нь тэрбээр барилдааны дараа ордноос тэргэнцэртэй гарчээ. Тиймээс ёкозүна Хоошёорюүг өнөөдөр нарийн шинжилгээнд хамруулж өнөөдрийн барилдааныг өнжүүлэхээр болжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын Xарү башёд түрүүлж, “Озеки” цолоо эргүүлэн авсан Киришима Б.Лxагвасүрэн өрсөлдөгчөө давсан бол Асаxакүрюү Р.Жамъянтогтоx, Ошома Б.Дэлгэрбаяр, Тамаваши Б.Мөнx-Оргил, Чиёшома Г.Мөнxсайxан нар тус тус өвдөг шороодов. Мөн мэргэжлийн сүмо бөxийн 75 даxь аварга Ооносато болон Украины бөx озеки Аонишики нар бэртлийн улмаас энэ сарын башёг өнжиxөөр болжээ.


