НийгэмОнцлох

Судалгаагаар сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь бага цалин, ажлын ачаалал гэжээ.

Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй билээ.

Энэ хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар үнэлж, дүгнэлт зөвлөмжийг боловсруулжээ. Энэхүү үнэлгээний хүрээнд хийгдсэн “Сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл байдал ба жендерийн тэгш байдал” судалгааны зарим үр дүнгээс танилцуулсан байна.

Судалгааны үр дүнгээс харвал сэтгүүлчдэд тулгамдаж буй хамгийн том асуудал нь,

  • Бага цалин, санхүүгийн баталгаагүй байдал
  • Ажлын өндөр ачаалал
  • Мэдээлэл авах эрхээ эдэлж чадахгүй байх зэрэг багтжээ.

Судалгаанд оролцогчдын 62 хувь нь редакцын орчин нөхцөл болох тоног төхөөрөмж, оффис, ажлын орчин дундаж болон түүнээс доогуур түвшинд үнэлсэн байна. Аюулгүй байдлын үзүүлэлтүүд судалгааны онцлох үр дүнгийн нэг байсан бөгөөд сэтгүүлчдийн 60 орчим хувь нь ямар нэгэн хэлбэрийн дарамтад өртөж байсан гэж хариулсан юм. Тэдний хамгийн их санаа зовж буй асуудал нь эдийн засгийн тогтворгүй байдал гэв.

Түүнчлэн иргэдийн мэдээлэл авах гол эх сурвалж сошиал медиа тур дундаа фэйсбүүк болж буйтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын онлайн платформд зориулж контент бүтээх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаа нь судалгааны дүнгээс харагдсан юм

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %