Дэлхийд

Румынд учир битүүлэг хепатитын анхны тохиолдол бүртгэгдэв

Румынд үл мэдэх гарал үүсэлтэй элэгний хепатитын анхны тохиолдол бүртгэгджээ.

Тус улсын Бухарест хотын эмнэлэгт энэ сарын 4-нд хэвтсэн таван настай охинд ийм онош тавьжээ. Бяцхан өвчтөнд ямар нэгэн вируст халдвар илрээгүй байна. Тэрбээр гадаадад зорчоогүйгээс гадна халдвартай холбоотой тохиолдлуудтай хавьтаагүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, хурц хепатитын 169 тохиолдол дэлхийн 11 улс, нэг бүс нутагт бүртгэгдсэнээс 17-д нь элэг шилжүүлэн суулгаж, нэг хүүхэд энджээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %