Дэд онцлохНийгэмӨсвөр үе

Орон даяар тоглоомын талбайн аюулгүй байдлыг шалгаж, засаж байна.

“Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд орон даяар хүүхдийн нийтийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг шалгаж, сайжруулахаар болжээ.

Хотын стандарт, хяналтын газраас сургууль, цэцэрлэгийн болон нийтийн эзэмшлийн талбайд эрсдлийн үнэлгээг хийх бөгөөд 2023 онд ойролцоогоор 240 гаруй тоглоомын талбайд хяналт шалгалт хийхэд 3385 орчим зөрчил илрүүлж байсан билээ.

Хүүхдийн тоглоомын талбайг эзэмшигч, ашиглагч байгууллагууд тогтмол засвар, үйлчилгээг хийдэггүйгээс үүдэн

  • Тоглоомын талбайг насны ангиллаар төрөлжүүлээгүй
  • Авто замын хэсгээс зургаан метр, түүнээс бага зайд байгуулсан
  • Тоглоомын талбайн ойр орчимд хурд сааруулагчгүй
  • Эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй
  • Аюул учруулахуйц ирмэгтэй
  • Бэхэлгээ байхгүй
  • Арчилгаа цэвэрлэгээ тогтмол хийдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд гарчээ.

Өнөөдрийн байдлаар дүүргүүдэд тоглоомын талбайг сайжруулах ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэг эрсдэлийн үнэлгээний дагуу засвар хийж, Багануур дүүрэг талбайн гэрэлтгүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлж, шинэ талбай байгуулжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %